Өмнөд Солонгосын 3x3 сагсан бөмбөгийн холбоо ирэх жил Хойд Солонгосын багийг урина

Өмнөд Солонгосын 3x3 сагсан бөмбөгийн холбоо ирэх жил Хойд Солонгосын багийг урина


   Өмнөд Солонгосын 3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Пак Гён Ён Солонгосын хойгийн эв нэгдлийг 3х3 сагсан бөмбөгөөр дамжуулан сайжруулах боломжтой талаар мэдэгдлээ. Тэрбээр холбооныхоо ирэх жилийн төлөвлөгөөндөө эх орондоо зохион байгуулах “FIBA challenger” тэмцээнд тус улсын багийг урьж оролцуулахаар зорьж байгаа аж. Пак Гён Ён энэ талаар “Хойд Солонгосын баг хэдэн жилийн өмнө Монголд болсон тэмцээнд оролцож байсан. Тэдний ур чадвар тун сайн гэж би ойлгосон. Хэрэв Хойд Солонгосын тал манай урилгыг хүлээж авбал тамирчид нь Өмнөд Солонгост ирэх бөгөөд энэ нь олон талаар маш чухал ач холбогдолтой” гэж ярьжээ. Мөн Хойд Солонгос нь FIBA-н гишүүн болохыг, тус улсыг тэмцээнд идэвхтэй оролцуулахад холбооноос ихээхэн анхаарч байгааг дурьдсан байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.